Бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүн, үйлчилгээ

Ээрмэл утас

Ноос, ноолууран бүтээгдэхүүний гол түүхий эд болох ээрмэл утсыг үйлдвэрлэн зах зээлийн ихэнх хувийг хангаж ажиллаж байна.

Нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн

Манай компани харилцагч байгууллагуудын захиалгаар цор ганц загвар дизайн бүхий нэхмэл болон сүлжмэл бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж нийлүүлдэг.

Гар урлалын утас

Гар урлалчууддаа зориулан гар сүлжмэлийн утас төрөл бүрийн өнгө сонголтойгоор үйлдвэрлэн худалдаалж байна.

Манай улс нийт 71 сая гаруй толгой малтай бөгөөд түүний 40 орчим хувь буюу 32 сая нь хонь эзэлдэг.


Энэхүү арвин их нөөц бололцоо нь ноос, ноолуурын үйлдвэрлэлд өрсөлдөхүйц өртөг, зардлын давуу талыг бий болгож байна.

Судалгаанд үндэслэн, бид ноосон түүхий эдээ цөм сүргээс ноосоо бэлтгэдэг хоршоологчдоос худалдан авдаг бөгөөд салбартаа тэргүүлэгч үйлдвэртэй хамтран ноосон утас үйлдвэрлэдэг. Тус утсаар бид шааль, цамц, өмд, бээлий зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, өндөр чанартайгаар үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна. Бид өнөөдрийн байдлаар энэ чиглэлээр 3 жилийн туршлагыг амжилттай хуримтлуулсан.

Манай компанийн үндсэн үйл ажиллагаа нь бүх төрлийн ноосон түүхий эдийг 12-26 номерийн дан болон давхар эрчтэй утас болгон ээрэх бөгөөд харилцагчдын болон өөрсдийн түүхий эдийг ашиглан утас үйлдвэрлэж, нийлүүлдэг.

Үйлдвэрлэсэн утасны тодорхой хувийг ашиглан өөрийн нэрийн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэрийн дэлгүүрүүд болон гэрээт борлуулагчдаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна. Манай нийт үйлдвэрлэлийн ихэнх хэсэг нь захиалгат үндсэн дээр явагддаг ба захиалагчдын хүсэл, загвар, өнгө, хийцийн дагуу шинэлэг, чанартай, эдэлгээ сайтай бүтээгдэхүүн хийж, нийлүүлдэг.

Мөн бид Монгол Улсад гар урлалын утас үйлдвэрлэсэн анхны компани болж чадсан бахархам түүхтэй.
Өмнө нь энэ төрлийн утсыг зөвхөн гадаад улсуудаас — тухайлбал БНХАУ болон БНТУ-аас — импортлон хэрэглэж ирсэн билээ.

Өдгөө бид “Оёо гар урлал”, “Саншайн крафт”, “Сар болор” зэрэг гар урлалын дэлгүүрүүд болон хувь нэхмэлчдийг дотооддоо үйлдвэрлэсэн гар урлалын утсаар ханган нийлүүлж байна.

Монгол хонины ноосоор
Дэлхийн чанарыг урлав

Нэрийн дэлгүүр

Үйлдвэрийн хаяг

Мөнх Мандаг Вүүл Трэйдинг © 2024 он