Манай компани ноос, ноолуурын зах зээлийн судалгаа шинжилгээг нарийн хийж, гүйцэтгэсний үр дүнд хонины ноосыг гол түүхий эдээр сонгон бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Монгол хонины ноос нь хүйтэнд дулаан, халуунд сэрүүн, хүний биеэс ялгарах хөлс, чийг, үнэр, хорыг өөртөө шингээн гадагшлуулдаг, галд тэсвэртэй, цахилгаанждаггүй гэх мэт хүний биеийн онцлогт тохирсон, ач тус ихтэй билээ.
Бид хонины ноосыг япон технологийн дагуу, олон улсын стандартад нийцүүлэн, олон давтамжтай самнан хялгасыг ялгаж, хонины ноосны ноолуурлаг чанарыг илүү гаргаж ирэхийг зорьж хольцгүй, органик, будаг гардаггүй, бөөсөрдөггүй, эдэлгээ сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчиддээ танигдаад байна.
Түүхий эдийн чанарыг алдагдуулахгүй байлгах зорилгоор ширхэгтэд зориулсан Швейцар, Германы ноолуурын будгийг ашигладгаараа давуу талтай юм.
Хонины ноосон болон сарлагын хөөврөн хөнжил, нөмрөг, шааль, даавуу, бээлий, ороолт малгай, цамц өмд гэх мэт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, захиалгачид нийлүүлсээр байна.