Бидний тухай

Компанийн танилцуулга

Манай компани ноос, ноолуурын зах зээлийн судалгаа шинжилгээг нарийн хийж, гүйцэтгэсний үр дүнд хонины ноосыг гол түүхий эдээр сонгон бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Монгол хонины ноос нь хүйтэнд дулаан, халуунд сэрүүн, хүний биеэс ялгарах хөлс, чийг, үнэр, хорыг өөртөө шингээн гадагшлуулдаг, галд тэсвэртэй, цахилгаанждаггүй гэх мэт хүний биеийн онцлогт тохирсон, ач тус ихтэй билээ.

Бид хонины ноосыг япон технологийн дагуу, олон улсын стандартад нийцүүлэн, олон давтамжтай самнан хялгасыг ялгаж, хонины ноосны ноолуурлаг чанарыг илүү гаргаж ирэхийг зорьж хольцгүй, органик, будаг гардаггүй, бөөсөрдөггүй, эдэлгээ сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчиддээ танигдаад байна.

Түүхий эдийн чанарыг алдагдуулахгүй байлгах зорилгоор ширхэгтэд зориулсан Швейцар, Германы ноолуурын будгийг ашигладгаараа давуу талтай юм.

Хонины ноосон болон сарлагын хөөврөн хөнжил, нөмрөг, шааль, даавуу, бээлий, ороолт малгай, цамц өмд гэх мэт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, захиалгачид нийлүүлсээр байна.

Эрхэм зорилго

Бид хонины ноосны онцлог шинж чанарыг шинжлэх ухаанч байдлаар судалж, олон улсын стандартын дагуу хольцгүй, органик, чанартай, эдэлгээ сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэхийг эрхэмлэнэ.

Алсын хараа

Монгол хонины ноосыг дэлхийн тавцанд таниулж, органик, байгальд ээлтэй ноосон бүтээгдэхүүнээрээ олон улсын зах зээлд нэр хүндтэй, тэргүүлэгч үйлдвэрлэгч компани болох.

Үнэт зүйлс

Үндэсний бахархал – Монгол хонины ноосны давуу талыг дэлхийд таниулах нь бидний бахархал.

МӨНХ МАНДАГ ВҮҮЛ ТРЭЙДИНГ - ХАМТРАГЧИД

Монгол хонины ноосоор
Дэлхийн чанарыг урлав

Нэрийн дэлгүүр

Үйлдвэрийн хаяг

Мөнх Мандаг Вүүл Трэйдинг © 2024 он