Бид хонины ноосны онцлог шинж чанарыг шинжлэх ухаанч байдлаар судалж, олон улсын стандартын дагуу хольцгүй, органик, чанартай, эдэлгээ сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэхийг эрхэмлэнэ.
Монгол хонины ноосыг дэлхийн тавцанд таниулж, органик, байгальд ээлтэй ноосон бүтээгдэхүүнээрээ олон улсын зах зээлд нэр хүндтэй, тэргүүлэгч үйлдвэрлэгч компани болох.
Үндэсний бахархал – Монгол хонины ноосны давуу талыг дэлхийд таниулах нь бидний бахархал.
Манай компани ноос, ноолуурын зах зээлийн судалгаа шинжилгээг нарийн хийж, гүйцэтгэсний үр дүнд хонины ноосыг гол түүхий эдээр сонгон бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Монгол хонины ноос нь хүйтэнд дулаан, халуунд сэрүүн, хүний биеэс ялгарах хөлс, чийг, үнэр, хорыг өөртөө шингээн гадагшлуулдаг, галд тэсвэртэй, цахилгаанждаггүй гэх мэт хүний биеийн онцлогт тохирсон, ач тус ихтэй билээ.
Бид хонины ноосыг япон технологийн дагуу, олон улсын стандартад нийцүүлэн, олон давтамжтай самнан хялгасыг ялгаж, хонины ноосны ноолуурлаг чанарыг илүү гаргаж ирэхийг зорьж хольцгүй, органик, будаг гардаггүй, бөөсөрдөггүй, эдэлгээ сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчиддээ танигдаад байна.
Түүхий эдийн чанарыг алдагдуулахгүй байлгах зорилгоор ширхэгтэд зориулсан Швейцар, Германы ноолуурын будгийг ашигладгаараа давуу талтай юм.
Хонины ноосон болон сарлагын хөөврөн хөнжил, нөмрөг, шааль, даавуу, бээлий, ороолт малгай, цамц өмд гэх мэт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, захиалгачид нийлүүлсээр байна.
Ноос, ноолууран бүтээгдэхүүний гол түүхий эд болох ээрмэл утсыг үйлдвэрлэн зах зээлийн ихэнх хувийг хангаж ажиллаж байна.
Манай компани харилцагч байгууллагуудын захиалгаар цор ганц загвар дизайн бүхий нэхмэл болон сүлжмэл бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж нийлүүлдэг.
Гар урлалчууддаа зориулан гар сүлжмэлийн утас төрөл бүрийн өнгө сонголтойгоор үйлдвэрлэн худалдаалж байна.